
Энэ ажлын эхлэл өнөөдөр 20 гаруй их, дээд сургуулийн 200 гаруй оюутан Нарны гүүр, эргэн тойрондох цасыг цэвэрлэлээ. Нийт 160 гаруй их, дээд сургууль байдаг бөгөөд МОХ-оос санаачлан ТҮК-ийнхний хүрч ажиллаж чаддаггүй, зам, талбайг цаашид цэвэрлэж байхаар болсон бөгөөд оюутнууд сайн дураар цэвэрлэгээний ажилд оролцож байгаа гэж МОХ-ынхон онцоллоо.
Хэдийгээр зам, нийтийн талбайг цэвэрлэх ТҮК байдаг ч тэр бүр хүрч ажиллах боломж нь муу байдаг. Тиймээс МОХ-оос цаашид нийслэлийн цас, мөс ихтэй олон газрыг цэвэрлэж, Замын цагдаагийн газар, ТҮК-тэй хамтран ажиллах болно гэлээ.
Ш.ЧИМЭГ


















