Гэтэл дахин санал хураалтыг зохион байгуулах хугацаа, бэлтгэл ажлыг хийж амжихгүй учир энэ сарын 24-нд зохион байгуулахаар товлогдсон дахин санал хураалтыг хойшлуулах шаардлагатай гэж СЕХ үзжээ. Дахин санал хураалтыг зохион байгуулахын тулд саналын хуудсыг хэвлэх, автомат системийг бэлтгэж, байршуулах зэрэг бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс дахин санал хураалтыг түр хойшлуулж магадгүй юм байна.
Мөн нэр дэвшигчид 26-р тойргийн хороо албадан шахалтаар дахин санал хураалтыг зохион байгуулах шийдвэр гаргасан учраас дахин санал хураалтыг тойргийн хорооны бүх гишүүдийн ирцийг бүрдүүлж, хуралдаж, бэлтгэл ажлыг бүрдүүлсний дараа товлох нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс энэ сарын 24-нд товлогдсон дахин санал хураалт хойшилж магадгүй юм байна.