Украйны Засгийн газраас мэдээлснээр тус улсад цаг агаарын огцом хүйтрэлээс болж энэ сарын 17-18-нд шилжих шөнө 19 хүн осгож үхжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ сарын байдлаар Украйнд цаг агаарын цочир хүйтрэлээс болж нийт 37 хүн ийнхүү амиа алдаад байгаа нь энэ аж. Украйны цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр нутгийн хойд, төв болон зүүн зүгийн мужуудаар хүйтний эрч улам чангарч темпертур 15 хэмээр нэмэгдээд байгаа гэнэ.
Украйний Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар осгож амиа алдагсдын ихэнхи нь орон гэргүй, эмзэг бүлгийхэн байгаа аж. Түүнчлэн тус улсын Засгийн газраас мэдээлж байгаагаар хүйтний эрч ирэх долоо хоногт улам чангарахтай холбоотой эмзэг бүлгийхэнд халуун цай, хоол хүнсээр тусламж үзүүлэх түр хоргодох байрыг хүртэл гаргахаар бэлтгэж байгаа юм байна.
Э.АНХТУЯА