Орон нутгийн сонгуулиар МАХН-аас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 280 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо цуглаад байгаа билээ. Тэд өнөөдөр Н.Энхбаяртай уулзахаар очсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зөвшөөрөл өгөөгүй учир хэвтэж буй эмнэлгийн цонхны доор МАХН гэсэн уриа лоозон барьж, цугласан юм.
Дэмжигчид “МАХН-ын гишүүдийн Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхэнд халдаж байна. Орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг олноор нь бүртгэхгүй байх, сонгуульд оролцуулахгүй олон үйлдэл гаргасан. Н.Энхбаяр даргын биеийн байдал муу байгаа энэ үед хэлмэгдүүлэлтээ зогсоох хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд сонгогдсон төлөөлөгчид Н.Энхбаяр даргыг цагаатгуулах бүх талын арга хэмжээг авах болно” гэдгээ илэрхийллээ.