АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны амьдралаар тус улсын нэртэй найруулагчдын нэг Ма́ртин Скорсе́зе баримтат кино хийх гэж байгаагаа өнөөдөр мэдэгджээ. Скорсе́зегийн мэдэгдсэнээр уг баримтат кинонд Билл Клинтоны улс төрийн тавцанд хөл тавихаас өмнөх амьдралаас эхлээд түүнтэй холбоотой олон сонирхолтой намтар, түүхүүдийг оруулах аж. Түүнчлэн экс Ерөнхийлөгчийн эхнэр, АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны тухай ч мөн өгүүлэх гэнэ. Экс Ерөнхийлөгчийн тухай энэхүү баримтат киног “HBO” телевиз үзэгчдийн хүртээл болгох юм байна.
Э.АНХТУЯА