
Тус багийн албан ёсны сайт дээр мэдээлснээр бол Мессигийн 2016 оны зун дуусгавар болох гэрээг хоёр улирлаар сунгаж, 2018 оны зургаадугаар сарын 30-нд дуусгах аж.
Харин зөвхөн тус багт амьдралаа зориулсан Хави, Пуйоль нар 2016 оны долоон сарын 01 хүртэл тус багт хүчин зүтгэхээр болжээ.
Гэрээг үзэглэхэд бэлэн болгосон бөгөөд ойрын хугацаанд гарын үсгээ зурах юм.