Standard & Poor&#39s Грекийн чансааг дээшлүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Standard & Poor&#39s Грекийн чансааг дээшлүүлэв

Евро
групп евро бүсдээ Грекийг үлдээхээр шийдсэний дараа олон улсын чансааны
Standard & Poor"s агентлаг Грекийын чансааг хэмлээ. Чансааны
дүгнэлт нь тогтвортой гэж гарсан байна.

Олон улсын чансааны
агентлаг Standard & Poor"s Грекийн зээлдэх чадварын чансааг
мэдэгдэхүйц өндрөөр нэмэгдүүлжээ. Арван хоёрдугаар сарын 18-ны мягмар
гаригт тус орны бие даасан урт хугацааны чансааг тус агентлаг зургаан
шатаар нэмэгдүүлэн SD (шилэлтийн дефолт) төвшнөөс "B-" төвшинд хүргэжээ.
Үүний зэрэгцээ чансааны үнэлгээг тогтвортой гэж S&P дүгнэв.

Агентлаг 
өөрийн энэ алхмаа Еврогрупп Грекийг евро бүсэд үлдээхээр хатуу шийдсэн
учраас хийсэн гэж тайлбарлав. Мөн Грекийн өрийнхээ хэсгийг амжилттайгаар
эргүүлэн худалдаж авсан, олон улсын зээлдэгчид тэдэнд 34,3 тэрбум
евроны тусламжийг шилжүүлсэн зэрэг энд нөлөөлснийг DAPD агентлаг
тэмдэглэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж