Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Агуу хүмүүсийн зүүд

Сократын зүүд:
Цаазаар авагдах ял сонссон Сократын зүүдэнд Гомер ирээд “Гуравхан хоногийн дараа, гайхалтай тэр орнуудаа үзнэ…” гэсэн шүлгийг өгүүлжээ. Сократ гурав хоногийн дараа нь нас барсан юм. Зарим нэг хүмүүс түүний зүүд нь цаазаар авах ялыг сонсоод удахгүй дуусна гэж бодож байсантай холбоотой гэдэг.

Симонидын зүүд:
Яруу найрагч Симонид нэгэн удаа далайн эргээр зугаалж яваад хүний цогцостой тааралдаад түүнийг газар булан нутаглуулжээ. Симонид дараагийн өдөр нь далайгаар явах ёстой байсан гэнэ. Тэр шөнө түүний зүүдэнд нэгэн танихгүй хүн ирээд маргааш битгий аяндаа гар гэж гуйсан аж. Дараагийн өдөр нь Симонид тэр зөвлөмжийг аваад усан онгоцнд суусангүй. Түүний явах ёстой байсан онгоц хөдлөөд холдоогүй байтал гэнэтхэн шуурга гарч онгоц живэхийг тэр өөрөө харсан гэдэг. Симонид зүүдээ далайн аяныг ивээгч Кастор ба Поллукс гэх бурхадын ивээл гэж үзсэн байжээ.

Веспасианы зүүд:
Веспасиан нэгэн удаа Ромын эзэн хаан Нероны хамт Ахаин аралд байхдаа зүүдэндээ нэгэн хүнийг үзсэн аж. Нероны шүдийг сугалсны дараа түүнд сайн сайхан амьдрал ирнэ гэж тэр хэлжээ. Түүнийг сэртэл оточ ирээд Нероны шүдийг авах ёстой гэсэн зогсож байж. Нерон шүдээ авахуулах гэж байгаагаа түүнд хэлээгүй байсанд нь  Веспасиан мэдээж гайхсан гэдэг. Хэдэн сарын дараа Нерон, Гальба хоёрын амьдрал харгис үхлээр төгсч, Виттелий ба Оттон хоёрын сөргөлдөөний буянаар  Веспасиан  хаан ширээнд суужээ.

Септимий Северын зүүд:
Нэгэн удаа  Септимий Северын зүүдэнд эзэн хаан Пертинакс мориноос унаад өөд болжээ. Морь түүнд ойртоод ирэхэд Септимий унаад явсан гэнэ. Зүүд удалгүй биеллээ олж, Септимий Север эзэн хааны ширээг залгамжилжээ.

Гекубагийн зүүд:
Приамын эхнэр Гекубагийн зүүдэнд тэрээр төрөхдөө асаасан бамбар барьсан байна гэж оржээ. Бамбар нь Троя хотыг галдав. Тэр нь Гекубагийн хүү нарын нэг Парисийг зөгнөсөн болж таарсан гэнэ. Удалгүй Гекуба түүхт хүүгээ төрүүлсэн ба Парис үнэн хэрэгтээ Троя хотын сүйрлийн шалтгааны нэг болжээ. Грекүүд Парист үзэсгэлэн гоо Елена эхнэрээ булаалган доромжлуулсан гэх Менелай хааныхаа өшөөг авч хотыг шатаасан юм.  

Друзын зүүд:

Олон ялалтын эзэн Друз Август хааны захирамжаар Германд Ромын армийн командлагчаар илгээгджээ. Тэрээр Эльба мөрнийг гатлахаар зэхэж байлаа. Гэтэл зүүдэнд нь нэгэн эмэгтэй ирээд "Друз! Чи хаашаа явна вэ? Чи ялалтаас ядраагүй байна уу? Чи мөхлийнхөө ирмэгт ирээд байна” гэж хэлсэн гэнэ. Зүүднээсээ айсан  тэрээр тэндээс ухраад удалгүй Рейн мөрний эрэгт үхжээ.

Густава Адольфын зүүд:
Люцескийн тулааны өмнө Шведын ван Густав Адольф асартаа дуг хийв. Тэрээр зүүдэндээ нэгэн асар том мод урган цэцэглээд дараа нь өмхрөн унахдаа түүнийг дайрах шахсан тухай үзэв. Өглөө нь хаан зүүдээ жанжнууддаа ярихад тэд их л сэжиглэсэн маягтай байжээ. Хаан өөрөө зүүдээ нэг их тоогоогүй аж. Удалгүй тэрээр Валленштейны дэргэд гайхалтай ялалт байгуулаад баяр найр хийж байхдаа өөд болсон гэдэг.

Наполеоны зүүд:
Ирээдүйн улс орныхоо бүтцийн талаар Бонапарт бодож байх үеэр түүний
зүүдэнд сэгсийсэн үстэй, урагдсан хувцастай үзэсгэлэнтэй эмэгтэй ирсэн
гэнэ.Тэр эмэгтэй уйлан хайлаад Наполеоны  хөлийг тэврээд сөгдсөн байв.
Наполеон  аль болохоор тэр эмэгтэйг тайтгаруулсан ба эмэгтэй явахынхаа
өмнө түүнд нэгэн бөгж бэлэглэсэн гэнэ. Тэрээр зүүдээ Жозефинад ярьсан
бөгөөд тэрээр өөртөө өрсөлдөгч гарч ирэх нь гэж санаад нэгэн мэргэчид
очин зүүдийг тайлбарлуулахаар оролджээ. Гэвч  зүүдийг тайлж чадаагүй
гэдэг. Удалгүй Наполеон Францын захирагчаар зарлагдлаа. Тэгээд л өөрөө
зүүдээ тайлан ойлгож зүүдэнд ирсэн эмэгтэй нь зовж зүдэрсэн Франц орон
байсан гэдэгт итгэжээ. Түүнд бэлэглэсэн бөгж нь хүчирхэг байхын
бэлгэдэл, захирахын тэмдэг байсан болж таарсан юм.

Ухааруулах зүүд:
Нэгэн эрдэмтэн грек яруу найрагчийн үгийг судлан шагайж байгаад унтчихсан байна. Зүүдэндээ тэр Кристина хатан хааны ордны номын санд ирсэн байлаа. Тэндээс тэр нэгэн жижиг ботийг анхааран үзэж байхдаа тэр яруу найрагчийн грек үгийн утгыг тайлжээ.

Олимпиягийн зүүд:
Филипп хааны эхнэр Олимпия Македоны Александрыг тээж байхдаа нөхөр нь түүний гэдсэн дээр арслангийн дүрстэй тамга дарлаа гэж зүүдэлсэн гэдэг. Цаг хугацаа агуу Александрын сүр хүчийг харуулсан билээ.

Кромвелийн зүүд:
 Английн I Карл хааныг цаазлахын өмнө Кромвель оршуулгын газар зогсох түүний толгойд үхсэн хүмүүсийн ясаар хийсэн баглааг алуурчин өмсгөж буй зүүдийг харжээ. Тэр зүүд нь олон мянган хүний зовлонд тогтсон засаглалыг түүнд авчирсан учир утгатай байсан нь одоо тодорхой харагдана.

Робеспьерын зүүд:
Робеспьер, Сен-Жюст хоёр Сен-Жерменд амьдарч байсан найзындаа очиж, 1794 оны тавдугаар сарын 1-ний өдрийг өнгөрөөжээ. Тэдний найз Марглие зочдыгаа дайлсны дараа нэг сайхан өрөөнд унтуулжээ. Шөнө дунд Робеспьер зүүдэндээ хашгираад Сен-Жюстыг сэрээчихсэн гэнэ. Тэгээд зүүдээ ярьжээ.
“Миний өмнө нэгэн танихгүй хүн баярын хувцастай зогсоод цусаар “си” гэж бичсэн цаас үзүүлэн заналхийлээ. Дараа нь тэр уг цаасаар миний толгойг цавчих гээд байлаа” хэмээн Робеспьер өгүүлэв. Тэгэхэд нь “Зүүдэнд аль янз бүрийн юм байхыг тэр гэх вэ” хэмээн Сен-Жюст түүнийг тайвшруулжээ.  Робеспьер буцаж явахдаа нь айдас нь арилаагүй  тэр “си” гэсэн цуст үсгүүдийн тухай ярьсаар л явсан аж. Муу ёр зөгнөсөн тэр зүүд нь хэдэн долоо хоногийн  дараа биеллээ олж Робеспьерын толгойг цавчин цаазалсан юм. Алуурчин нь Самсон гэдэг нэртэй байсан ба нэрийн эхний үсэг нь “си” байжээ.

X Карлын зүүд:

Х Карл хаан анд дуртай нэгэн байв. Тэрээр 1830 оны зургадугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө тэрээр гахай агнаж байна гэж зүүдэлсэн гэнэ. Бодон эргэж дайраад хаантанг газар унаган хүү татаад малгайг нь “будаа болгоод” алга болжээ. Цаг хугацааны явцад эргэцүүлбэл бодон гахай нь үймээн гарган хааныг буулгаж, титэмийг нь сүйтгэсэн хамжлагууд нь байсан гэнэ.

Гамилькарын зүүд:
Карфагены жанжин Гамилькар Сицилийн нэгэн хотыг бүслэн хааж байхдаа зүүдэндээ бүслэгдсэн хотод оройн хоолоо иднэ гэсэн дуу сонссон аж. Гамилькар зүүдээ ялалтын зөн совин гээд цэргээ дайралтад бэлтгээд эхэлжээ. Харин түүний цэргүүд нь янз бүрийн үндэстэн байсан учир сөргөлдөөн гарч жанжин олзлогджээ. Ингээд тэрээр олзны хүн болоод бүслэгдсэн хотод оройн хоолоо идсэн нь үнэн болов.

Сайхан зүүд:

Нэгэн ядуу тариачин зүүдэндээ залуу хүнийг харлаа. Тэр залуу гараас нь хөтлөн хуучин ханын суурийг заагаад маргааш өглөө нь тэнд ирээд зааж өгсөн чулууг өргө гээд зүүднээс нь явжээ. Дараагийн өдөр нь тариачин түүний заасан газар ирээд чулуу өргөөд газрыг ухтал дүүрэн алтан зоостой ваар олсон гэдэг.

Хөрөнгөтний зүүд:

Парисийн нэгэн худалдаачин зүүдэндээ  “Би 47 нас, долоон сар 29 хоногтой. Би аз жаргалтай” гэсэн үгийг сонссон гэнэ. Эхнэр нь ч бас тийм үг сонссон ба нөхрөөсөө арай сэргэлэн учир 47, 7, 29 гэсэн дугаартай лотерейн билет аваад гурвуулангаар нь асар их мөнгө хожсон ажээ. Нөхөр нь өөр газар хожлын дугааруудыг олж сонсоод зүүдээ ашиглаж чадаагүй гэж ууртай байсан аж. Харин гэртээ ирээд эхнэр нь шөнийн “зөвлөмжийг” ашиглаад хожилтой болсонд нь ихээхэн баярлажээ.

Найзын зүүд:

Аяны хоёр хүн унтах газар хайж явлаа. Тэдний нэг нь тэр газарт танилтай байсан ба найзыгаа танилындаа хамт хонохыг гуйжээ. Гэвч найз нь танихгүй хүмүүсийг тавгүй байдалд оруулна гээд буудалд хонохоор явсан аж. Танилындаа хоноглож байгаа хүн нь зүүдэндээ буудалд хоносон найзыгаа туслахаар ирэхийг гуйж байгааг үзжээ. Тэгээд найз руугаа очихоор явж байгаад гэнэтхэн зүүдэндээ хөтлөгдөн явах нь гэнэн хэрэг гээд буцан ирээд унтаад өгсөн гэнэ. Тэр дахиад зүүдлэхэд нь найз нь цус нөжөө урсган харагдаж “Одоо би өнгөрсөн. Миний биеийг мөчлөөд алуурчид хотын хаалганы цаана тэргээр аваачин хаях гэж байна. Найз минь яараарай. Алуурчдыг шүүхийн гарт өгөөрөй” гэжээ. Дахин хачин зүүд үзсэн найз нь хотын хаалганы зүг яарч очоод тэргийг олж, алуурчдыг илчэлж чаджээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж