
Сануулахад, шатахууны үнийг тогтворжуулах зорилготой хөнгөлөлттэй зээлийг олгохоор Уул уурхайн яамнаас Монголбанктай хамтран өнгөрсөн аравдугаар сарын 26-нд гэрээ байгуулж, “SIFS” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөр хэрэгжиж энэ хугацаанд долоон компанид нийт 83.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ингэснээр шатахууны үнэ нэмэгдэх нэгэн том хүчин зүйлийг шийдэх ёстой бөгөөд эдгээр хөнгөлөлттэй зээл авсан компаниуд шатахууныхаа үнийг нэмэхгүй байх үүрэг хүлээж буй юм.
У.БОЛОР