“Ууртай шувууд” кино болно

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

“Ууртай шувууд” кино болно

Бүх насны хүмүүсийн тоглох дуртай “Angry Birds” буюу “Ууртай шувууд” тоглоом ирэх 2016 оныы зунаас “3D” анимэйшн кино хэлбэрээр үзэгчдэд хүрэх тухай “Rovio Entertainment”-аас мэдээлжээ. “Ууртай шувуунууд” киноны продюсероор  "Despicable Me" хүүхэлдэйн киноны продюсер Жон Кохен ажиллаж, гүйцэтгэх продюсероор “Marvel Studios”-ийн захирал агсан, "Iron Man"  киноны гүйцэтгэх продюсероор ажиллаж байсан Дэвид Мейсел ажиллах аж. Сонирхуулахад “Angry Birds” тоглоомыг одоогийн байдлаар интернэтээс нэг тэрбум гаруй удаа татаж аваад байгаа бөгөөд хүмүүс уг хөгжилтэй тоглоомонд донтсон тохиолдол нэлээд гарчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж