Женнифер Гарнер охинтойгоо ижилсэв

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Женнифер Гарнер охинтойгоо ижилсэв

Жүжигчин Женнифер Гарнер өчигдөр охин Серафинатайгаа Калифорни мужийн Санта-Моника хотын их дэлгүүрээр хэсч, хүнсээ цуглуулжээ. Ээжтэйгээ “усны дусал” мэт адилхан Серафина ягаан өнгийн шил зүүж, ногоон даавуун даашинзан дээр улаан даавуун цамц өмссөн байсан байна. Харин Женнифер Гарнер охинтойгоо нүдний шилээр ижилсэж, хөх цуван дээр том ороолт зүүсэн байжээ. Жүжигчин Женнифер Гарнер сүүлийн үед Луйзиана мужийн Нью-Орлеанс хотод “The Dallas Buyer"s Club” нэртэй намтарчилсан киноны зураг авалтад ороод завгүй байсан ч Зул сарын баярыг тохиолдуулан зураг авалтаа түр завсарлан гэртээ ирсэн аж. Сонирхуулахад жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар өдөр болгон өглөөний цайгаа кафед уудаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж