Клинтон Ливи дэх консулдаа зөвлөмж хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Клинтон Ливи дэх консулдаа зөвлөмж хүргүүлэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон өнгөрсөн есдүгээр сард Ливи дэх тус улсын Элчин сайдын яам руу халдсантай холбоотой нийт 29 зөвлөмжийг өнөөдөр Ливи дэх Элчин сайдын яам руугаа илгээсэн байна. Уг зөвлөмжид Клинтон Ливи дэх Элчин сайдын алба өнгөрсөн есдүгээр сард гарсан халдлагын хэрэгтэй холбоотой зарим асуудалд хангалтгүй ажиллаж байгаа гэж онцолсон аж.  

Тэрээр Ливи дэх Элчин сайдын албандаа эмх замбараагүй байдал үүсгэж Элчингийн аминд хүрсэн явдалд Ливийн Засгийн газар тодорхой хариуцлага хүлээх ёстой талаар  болон дахин иймэрхүү хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх шийдвэртэй арга замыг авах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Ливи дэх Америкийн элчингийн байранд гарсан халдлагын улмаас Элчин сайд Кристофер Стивенсээс гадна консулын гурван ажилтан амиа алдсан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж