Африкийн холбооноос Ливийн өмнөд хил хаагдсантай холбогдуулан Чад, Нигер, Судан, Алжир зэрэг хил залгаа орнуудын хилийн хяналтын чангатгахыг үүрэгдсэн юм. Учир нь өмнө нь хил хаасан нэрийдлээр зэвсэгийн наймаа хийсэн ториолдол цөөнгүй байдаг аж. Мөн хил хэр удаан хугацаагаар хаалттай байх нь тодорхой бус байгаа юм. Арабын хувьсгал тус улсыг дайран өнгөрч, шинэ Засгийн газар, шинэ парламентын гишүүдтэй болсон ч зарим улс төрийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа. Үүнээс болж Засгийн газын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүссэн гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс Арабын холбоо Ливийн эдийн засгийн гол тулгуур болсон нефтийн түгээлт, олборлолтын хэвийн үйл ажиллагааны төлөө Ойрхи Дорнодын улс орнууд туслах хэрэгтэйг онцолсон.
Нөгөө талаараа Ливийн хилийн хойд бүс нутагт лалын бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул өмнөд хил дээр анхаарал суларч, хууль бус наймаа, гэмт хэргийн суурийг тавьсан гэж Ливийн парламентын зарим гишүүн үзсэн юм.
"Ливийн өмнөд хил дээр өчигдөр хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэдний үзэж буйгаар “Хилийн наана цаана иргэдийн бизнес явагдаж байгаа"
Ливийн дүрвэгсдийн хуарангаас хуучин армийн хурандаа байсан Фаид Аль Бахард АНУ болон холбоотон орнуудыг шүүмжилсэн. Тэдэнд газрын тосноос өөр ямар ч ашиг сонирхол байхгүй гэдгийг ч цохон тэмдэглэсэн. Мэдээж Арабын орнуудад дотоодын үймээн самуунтай байдал, эсвэл барууны орныг дэмжсэн удирдагчид байх юм бол энэ нь АНУ-ын холбоотон болох Израйльд үлэмж ашигтай. Ийм өөрчлөлтийг хүлээж байгаа талаар тэрбээр онцолсон юм. Энхийг сахиулах дүр зурагтай мэт боловч “эрх чөлөө” нэрийн дор газрын тосны эрэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн гацааг үүсгэх нь Европт болон АНУ-д болж буй эдийн засгийн хямралд шууд нөлөөлнө.
Ливийн өмнөд хил дээр өчигдөр хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэдний үзэж буйгаар “Хилийн наана цаана иргэдийн бизнес явагдаж байгаа. Наад зах нь Африкаас орж ирж байгаа шинэ жимснихй наймаа гацаанд ороод байна. Тиймээс хил дээрх анхаарлаа өндөрсгөх хэрэгтэй болохоос биш хилийг тэр чигт нь хаах нь буруу” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Иорданы хэмжээгүй эрхт хаан II Абдулла эсэргүүцэгчдийг дэмжиж буйгаа мөн илэрхийлжээ. Ойрхи Дорнодын үймээн самуун, эсэргүүцлийн жагсаал, Сирийн нөхцөл байдлаас болж газрын тосны үнэ дахин нэмэгдэх хандлага үүссэн.
Ливи газрын тосны нийлүүлэлтээрээ Америкийн газрын тосны гурван хувийг хангадаг учраас дэлхийн эдийн засагт эргээд нөлөөлж болзошгүй байгаа. Ойрхи Дорнодын хувсгал эхлэхээс өмнө ажиглагчид хэрэглээний үнийг энэ онд нэг галлон нь таван ам.долларт хүрч магадгүй гэдгийг урьдчилан таамаглаж байсан. Мэдээж энэ өсөлт Арабын хувьсгал бүрэн дуусч, улс орнуудын улс төрийн байдал тогтворжиход намжих нь тодорхой. Газрын тосны үнэ өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш 82 центээр нэмэгдсэнийг судалгаа харуулсан. Мөн Ливи, Алжир, Тунис зэрэг Африкийн газрын тосны “мангас” орнуудын хувьд түүхий нефть Европ руу нийлүүлэхээ боливол худалдан авагчид нь өөр зэх зээл хайж, энэ нь эргээд нефть болон шатахууны үнийг өсгөх хөшүүрэг нь болох юм.
Олон улсын газрын тосны корпорацийн тэргүүн Нури Бериун “Ливийн эдийн засаг, нийгмийн амьдрал хэвийн байдалдаа шилжихэд газрын дор орших баялгаа хуваарьтай, зөв захиран зарцуулах ёстой. Мөн Европын холбооноос энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй” хэмээ-сэн юм. Жишээ нь, Катарын эрх баригчид шинэ Ливийн эрх баригчидтай газрын тосны салбарт хамтран ажилласнаар 600 мянган тонн баррель нефть олборлох боломжтой гэж үзэхэд 140 мянган тонн баррелийг Катарт нийлүүлэх харилцан ашигтай гэрээ байгуулахаар ажиллаж буй. Азийн, Латин Америкийн болон зарим арлууд Ойрхи Дорнодын орнуудаас нефть татаад эхлэх юм бол АНУ болон Европын эрэлт ихсэж, санхүүгийн хямралтай байхад нь улам хүнд байдал үүсгэх талаар BBC агентлаг уламжлав.
Харин Ливийн хувьсгалын үеэр 200 мянган тонн нефтийн алдагдалд орж, 600 сая ам.долларын хохирол амссан. Мөн тус улсын нефтийн цооногуудыг нөхөн сэргээж, томоохон сектор байгууламжуудыг ашиглалтад оруулахад сая, сая ам.доллар шаардлагатай байгааг шинжээчид өнгөрсөн аравдугаар сард баталсан. Тиймээс Бенгази, Триполи зэрэг хот дахь нефтийн үйлдвэрүүдээ сэргээхэд дор хаяж есөн сарын хугацаа зарцуулах шаардлагатай.
Өнгөрсөн долоо хоногт Ливийн байгалийн баялгийг сэргээх сэдэвтэй холбогдуулан Европын орнууд байр сууриа илэрхийлсэн. Жишээ нь, Парис дахь Олон улсын цөмийн энергийн агентлагийн удирдлагууд “Ливийн нефтийн олборлолтод хэрэгцээтэй буй дамжуулах хоолой барьж байгуулахад хөрөнгө мөнгө чамлахгүй туслахад бэлэн” гэх байр суурийг илэрхийлжээ. Энэ нь эргээд Франц улсад “хямдралтай үнээр нефть нийлүүлэх ёстой” гэсэн болзолыг тавьж байгаа аж. Хэрэв сэргээн засах ажил эхлэх юм бол Бенгазийн хоолойгоор зуу, зуун тонн баррель нефть Европ, АНУ руу гарах боломжтой болох юм.
Өмнө нь Ливийн газрын тос жил бүр олборлодог нефтийнхээ ихэнх хувийг экспортод чиглүүлдэг байсан. Харин шинэ Засгийн газар “нөөц нефть зайлшгүй байх ёстой” гэсэн байр суурин дээр санал нэгдээд байгаа талаар “Bloonberg” онцлов. Өмнө нь Ливийн газрын тосны экспорт Итали руу 38 хувь, Герман 19, Чех, Франц нийт 10, АНУ 7, БНХАУ 5, Испани 8 нийт 80 гаруй хувьд нь дэлхий нийтэд тараагддаг байжээ. Харин Хувьсгал эхэлснээс хойш Италийн 38 хувийн экспорт даруй 20 хувиар огцом унж, АНУ, БНХАУ экспортоо зогсоож, Испани, Герман, Франц улс нефтийн томоохон түншээ алдсан юм. Тодорхой тоо баримтаас үзвэл Ливи улс өдөрт 1.6 сая баррель газрын тос олборлодог байв. Нөөц нь одоогийн байдлаар 20 гаруй жил.
Үнэндээ газрын тос олборлогч орнууд одоогоос 15-20 жилийн өмнө “Зах зээлийг газрын тосоор хэт хангах явдлаас хэрхэн зайлсхийх” талаар толгойгоо гашилгаж байсан бол одоо “Хаанаас шинэ орд олох вэ” гэсэн бодол тэднийг зовоож буй. Харин босогчдын “Шинэ эрин, шинэ Ливи” хөдөлгөөний тэргүүн Албадун Аль Камэх “Манай улсын ирээдүй ийнхүү гэрэлтэж эхэллээ. Хэдий олон арван мянган хүний амь эрсэдсэн ч эх орныхоо эрх чөлөөг ийнхүү авч эхэлж байна. Бидний санхүүгийн эх үүсвэр болсон газрын тосыг Триполи хотоор дамжуулан тун удахгүй эргэн нийлүүлэх болно” гэсэн нь Европ дахь шатахууны үнийг түр хугацаанд тогтоох цорын ганц найдвар болоод байна.