Дуучин Алиша Кийзийг дууны үг зохиогч Эрл Шуман дууны үг хуулбарласан гэх хэргээр шүүхэд өгсөн байна. Эрл Шуман дуучин Алиша Кийзийг сүүлд гаргасан “Girl on Fire” дуундаа1962 онд өөрийнх нь Лион Карртай хамтран үгийг нь зохиосон “Lonely Boy” дууны үгийг хуулбарлан ашигласан гэж буруутгажээ. Эрл Шуман, Лион Карр нарын тус дуу хожим 1972 онд “Hey There Lonely Girl” нэртэйгээр дуучин Эдди Холманы дуулснаар бичигдэн үлдсэн байдаг аж. Алиша Кийзийн “Girl on Fire” дуу нь түүний сүүлд гаргасан ижил нэртэй цомогт багтжээ. Одоогоор дуучин Алиша Кийз энэхүү хэрэгт ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм байна.
Б.АНХТУЯА