Тайландад “Монголын соёлын өдрүүд” болж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Тайландад “Монголын соёлын өдрүүд” болж байна

Монголын соёлыг Тайландад сурталчлах “Discover Mongolia” соёлын арга хэмжээний нээлт Бангкок хотын “Сентрал” худалдааны төвд энэ сарын 17-нд боллоо. Энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх уг арга хэмжээг Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар, Бангкок хотын захиргаа, Монголын дизайнеруудын үндэсний хороо, Монгол Тайландын найрамдлын нийгэмлэг болон хоёр улсийн хувийн пүүс, компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Монголын соёлын өдрүүдийн хүрээнд ардын урлагын тоглолт, үндэсний хувцасны шилдэг загварын шоу, фото зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээл, бэлэг дурсгалын зүйлийг сурталчлан таниулах арга хэмжээнүүд өдөр бүр зохиогдож байгаа бөгөөд Бангкок хотын “Дусит Тань” зочид буудлын ресторанд монгол хоолны өдөрлөг болж байгаа юм.

Монгол, Тайландын хувийн хэвшлийнхний өргөн оролцоотойгоор зохион байгуулж буй энэхүү анхны үйл ажиллагаа нь монголын урлаг, соёлыг сурталчлах чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа манай жүжигчдийн тоглолт, уран нугаралт, хөөмий, морин хуурын гоцлол болон монгол дээл, хувцасны загвар, хийц тайландчуудын сонирхлыг ихэд татаж байгаа гэнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж