Нян бактериас 12 цагийн турш хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Нян бактериас 12 цагийн турш хамгаална

Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “УБТ” ХХК-иас  БНСУ-ын “Jasoom” брэндийн элдэв нян бактерийг устгах чадвартай ахуйн хэрэглээний ариутгагч шингэн, “Жасүм” гар ариутгагч төхөөрөмжийг албан ёсоор оруулж ирсэн тухай мэдээлэл хийлээ.  Энэхүү ахуйн хэрэглээний ариутгагч шингэн болон ариутгагч төхөөрөмжийг Мэргэжлийн Хяналтын газраас хүний биед хоргүй, цэвэр байгалын гаралтай бүтээгдхүүн гэж дүгнэсэн бөгөөд монгол тайлбар, заавартайгаар худалдаалахад бэлэн болжээ .  Исгэлэн алкол, байгалын гаралтай цэвэрлэгч түүхий эд ашигласан тул хүний биед хор хөнөөлгүй, хүнс болон эмийн бүтээгдэхүүнээр халдварлах нянг устгах бөгөөд найрлаганд нь буудайн спирт , усан үзмээс гаргаж авсан бодис  орсон байна. Ариутгагч шингэний хувьд гэр ахуйн бүхий л хэрэгсэлийг ариутгахад хэрэглэх болох аж. Харин “Жасум” төхөөрөмжийг цэцэрлэг, сургууль, албан байгууллага, түргэн хоолны газар, ресторан, олон нийтийн газар аишглах боломжтой бөгөөд маш бага дуслаар шүршдэг байна. Аливаа халдварт өвчин ахуйн болон гарын ариун цэврээс үүдэлтэй тул  шүршиж хэрэглэсэнээр нян болон бактери, H1N1-ийн вирусийг 99.9 хувь устгаж, бүтэн 12 цагийн турш хамгаалах боломжтой гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж