Т.Батмагнай ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Т.Батмагнай ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэнэ

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Т.Батмагнайг ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Б.Баттөмөрийг 2011 оны нэгдүгээр сарын 20-нд Татварын ерөнхий газрын даргаар томилогдсон аж. Түүнээс хойш 11 сарын хугацаанд Татварын ерөнхий газрын даргын үүргийг гүйцэтгэж байгаа юм.

 Харин түүний оронд томилогдсон Т.Батмагнайг  нь Ардчилсан намын гишүүн бөгөөд  “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн “Эрүүл чийрэг монгол хүн” дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм байна.  

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж