Нийтийн тээврийнхний шилдгүүд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхний шилдгүүд тодорчээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц төслийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийнхний дунд үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хоёр сарын хугацаатай уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны дүн гарч, өнөөдөр уралдаанд тэргүүлсэн аж ахуйн нэгжүүд шагнал гардуулах ёслол НЗДТГ-ын байранд болно.

Хоёр сарын хугацаанд хоёр үе шаттайгаар үргэлжилсэн уралдааны нэгдүгээр шатанд их дунд багтаамжийн автобус троллейбусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс “Тэнүүндэлгэр”. “Автобус-1”, “Автобус-3”, “Морь барьдаг”, “Тэнүүн-огоо” компаниуд эхний байруудыг эзэлсэн юм. Харин бага багтаамжийн автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс “Хөлөг Налайх хоршоо”, “Буурал мянган хоршоо”, “Зүүн хаалга хоршоо”, таксийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс “УБТТС”, “Билэгт Дөлгөөн” компаниуд эхний байруудыг эзэлж шагналаа гардан авна.
Харин хоёрдугаар шатны уралдаанд их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс эхний таван байрыг “Автобус-3”, “Автобус-1”, “Мяралзаа”, “Тэнүүн дэлгэр”, “Ирээдүйн аяны зам” компаниуд оржээ. Бага багтаамжийн автобусны үйлчилгээ эрхлэгч  аж ахуйн нэгжээс “БНДА”, “Монгол цалам”, “Дэнжийн зам хоршоо” шалгарсан бол таксийн үйлчилгээ эрхлэгчээс “Ти Эй Ай Вай Өү Эс”, “Триат трейд” компаниуд шалгарчээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж