МҮОХ-ны Олимпийн чуулган яг одоо эхэлж байна. Чуулган Худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд болж буй. Дөрвөн жилд нэг удаа хуралдаж, МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээс гадна ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болоод гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийг сонгодог юм. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох аж. Түүнчлэн МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл гэсэн 90 гаруй хүн оролцдог уламжлалтай.
Т.МАША