Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Жүжигчин Кэйт охин Суригийн хамт өчигдөр Нью-Йоркт байрлах “Georgetown Cupcakes”-д зочлон, бялуу хийхэд суралцжээ. Холливудын хамгийн алдартай бяцхан од зул сарын баярын өмнө бялуу хийж сурахаар судалсан нь энэ бололтой.  Вашингтонд төвтэй “Georgetown Cupcakes” бэйкерийг эгч, дүү хоёр бүсгүй 2008 онд байгуулсан бөгөөд Америкийн телевизийн томоохон шоунд оролцон, бялуу хийх аргаа сурталчилснаар анх олны танил болж байжээ. Одоо тэд хамгийн амтлаг аягатай бялуу үйлдвэрлэдгээрээ Америкт алдартай бөгөөд Нью-Йорк, Бостон, Лос-Анжелост салбартай юм байна.

 
Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж