Леонардогийн ээлжит хайр

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Леонардогийн ээлжит хайр

Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприогийн ээлжит хайрын романсын тухай “Дейли мэйл” онцолжээ. Леонардо энэ удаа ирэх онд нээлтээ хийх “The Wolf Of Wall Street” кинонд  хамтран  тоглож байгаа Австралийн жүжигчин Маргот Роббиг ээлжит хайрынхаа эзнээр сонгосон бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр Леонардо өнгөрсөн долоо хоногт 22 настай Марготын Нью-Йорк дахь гэрт нь хамтдаа цагийг өнгөрүүлсэн аж. Маргот Холливудын нэртэй эрхмүүдийн нэг Леонардотой хамтран тоглож байгаа  “The Wolf Of Wall Street” кинонд Нэйдин Бэлфорт нэртэй гол дүрийн жүжигчин бүсгүйн дүрд тоглож байгаа юм байна. Хэдийгээр олны анхаарлыг татсан шинэ харилцааныхаа талаар Леонардо албан ёсоор мэдэгдээгүй ч хосууд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд Леогийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэжээ.

Марготоос өмнө Леонардо “Victoria"s Secret”-ийн модель 23 настай Эрин Хитертонтой хайр сэтгэлийн холбоотой байсан төдийгүй дур булаам хосууд удахгүй  сүй тавина гэсэн мэдээлэл хүртэл гарч байсан юм. Өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон Леогийн төрсөн өдөр Нью-Йоркийн “The Darby”-д болж хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй гэр бүл болох дуучин Бейонси, Jay-Z нар болон Роберт Ди Ниро, жүжигчин Камерон Диаз нар хүрэлцэн ирж түүнд баяр хүргэжээ.



Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж