![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2012/12/a5dfe2c560a18bd3/ce64ac77c936b164big.jpg)
Британийн шүүх өнгөрсөн жил архины хордлогын улмаас таалал төгссөн гэгдээд байгаа нэрт дуучин Эми Уайнхаусын хэргийг өчигдөр дахин нээжээ. Учир нь эх сурвалжуудаар нэрт дуучны цогцост дахин шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн өөр нэгэн шинжээч түүний үхлийн шалтгаантай холбоотой эцсийн дүгнэлтэд задлан шинжилгээний зарим хариунууд зөрүүтэй байгаа талаар эх сурвалжуудад мэдээлсэн байна. Иймд нэрт дуучны цогцост дахин шинжилгээ хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын найманд цогцост хийсэн мөрдөн шалгалтын дүгнэлтийг Лондоны “Camden Council”-д олон нийтэд мэдээлэх гэнэ.
Эми Уайнхаусын цогцост дахин шинжилгээ хийж буй шүүх эмнэлэгэийн шинжээч Сьюзан Гринвэй 27 настай дуучны талаар нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө Эмиг таалал төгссөний дараа түүний цусанд 416 милограмм алкохол илэрсэн хэмээн өмнөх дүгнэлтэнд бичигдсэн бол сүүлийн шинжилгээний явцад энэ хэмжээ 350 милограмм гарсан. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шүүх эмнэлэгийн эцсийн дүгнэлтэнд мэдээлнэ хэмээн ярьжээ. Түүнчлэн уг дахин шинжилгээний явцад түүний цогцсонд алкахол их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн зүйл байхгүй гэх магадлал өндөр байгаа тухай мөн ярьсан гэнэ.
Э.АНХТУЯА