Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.12.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халхголын саваар 23-28 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав нутаг, Дорнод, Дарьгангын талаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж