Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Нэрт жүжигчин Кети Холмс зургаан настай Сури охиндоо 15 мянган ам.долларын үнэтэй “Викториа” үлгэрийн баатрын тоглоомон  байшинг Зул сарын баярын бэлэг болгон авч өгчээ. Гадна талаараа бяцхан цэцэрлэгтэй бяцхан байшин дотроо цахилгаан, устайгаас гадна тусдаа наран шарлагын өрөө, ном унших өрөө, гал тогооны өрөөтэй гэнэ. “The Sun” сэтгүүлд мэдээлснээр Сури охин мөн iPad mini, зургаан мянган ам.долларын үнэтэй тоглоомон Mercedes-Benz машин хүртэл бэлгэнд авчээ. Холливудын хамгийн нэр хүндтэй экс хосуудын хайртай охин Сури удахгүй Зул сарын амралтын өдрүүдийг  аавтайгаа тэмдэглэхээр Лос-Анжелосыг зорих гэнэ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж