Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгийн энэ өвлийн гоёо үслэг эдлэлүүд дундаа нэлээдгүй үнэтэйд тооцогддог “шиншилла” шуба. Түүнийг саяхан болсон “Гоёл-2013” наадмын загварын долоо хоногт өвлийн гоёлтойгоо “Fashion” телевизид ярилцлага өгч байхад нь таарсан юм. Анх “Miss World 2006” буюу “Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож байсан түүнийг загварынхан дундаа олны хэл амнаас хол амьдардаг гэлцдэг. Харин мисс бүсгүй өнгөрсөн гуравдугаар сард гадаадын stockfresh.com сайтад нүцгэн зургаа дэлгэсэн нь олныг гайхашруулаад авсан билээ.
А.ЗУЛ