Япончууд дэлхийд хамгийн эрүүл үндэстэн

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Япончууд дэлхийд хамгийн эрүүл үндэстэн

Дэлхийн хүн амын эрүүл мэндийн байдлын талаар хийсэн өргөн цар хүрээтэй Global Burden of Disease Study (GBD) 2010 судалгааг “The Lancet” сэтгүүл сүүлийн дугаартаа нийтэлжээ. Дэлхийн 187 орноос эрүүл амьдралын хугацаа, сүүлийн  20 жилийн үзүүлэлтээр япончууд тэргүүлэв.

Фото seniorsunrise.com сайт

Эрүүл амьдралын хугацаа (healthy life expectancy, HALE) буюу дундаж наслалт, үхлийн шалтгаан, өвчлөлтийн төвшин зэргийг өвчин зовлонгүй өнгөрөөсөн жилүүдийн Японы эрэгтэйчүүдийнх 58,3, эмэгтэйчүүдийнх 61,8 нас гэсэн үзүүлэлтэй байна. Улс орнуудынхаар HALE –ийн үзүүлэлт Гаитид бол эрэгтэй 27,9, эмэгтэйд нь 37,1  жил байдаг аж.

Японы дараа топ-10-т  эрэгтэйчүүдийн хувьд Сингапур, Швейцари, Испани, Итали, Австрали, Канад, Андорра, Израиль, Өмнөд Солонгос, эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр Өмнөд Солонгос, Испани, Сингапур, Тайвань, Швейцари, Андорра, Итали, Австрали, Франц  тус тус орж байна. АНУ эрчүүдийн үзүүлэлтээр Норвегийн хамт 29-д, эмэгтэйчүүдийнхээр Эстонийн хамт 33-т бичигджээ. Орос HALE чансааны 97-д байна.

 GBD-гимйн тодруулснаар, ноцтой өвчтэй хүмүүсийн нас уртассан байна.  Өвчтэй эмэгтэйчүүдийн нас эрэгтэйгээсээ 11,5 жилээр их байна. Амьдрах насны дундаж үзүүлэлт нийтдээ дэлхийн хэмжээнд өссөн байна. Хүүхдийн эндэгдэл 1970 оноос хойш 60 хувиар буурчээ. Global Burden of Disease Study 2010 нь Вашигтоны их сургууль болон Дэлхийн эрүүл мэндийн – байгууллагын хамтарсан төсөл ажээ. Уг төсөлд 50 улсын 302 шинжлэх ухааны байгууллагын 486 эрдэмтэд оролцсон байна. Тэдний анхны илгэл нь 1990-ээд оны эхээр нийтлэгдэж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж