Кейт Мосс “St Barts”-ийн хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Кейт Мосс “St Barts”-ийн хуудаснаа

Загварын ертөнцийн шилдгүүдийн нэг Кейт Мосс “St Barts” сэтгүүлийн  нүүр царай болохоор Карибт зураг авалтдаа ороод байгаа гэнэ. Тэрээр энэхүү зураг авалтдаа нөхөр Жеми Хинсийн хамт явж байгаа бөгөөд Кейтийн зураг энэ долоо хоногийн сүүлээр гарах дугаарт нийтлэгдэх юм байна. 

Өдгөө 38 настай модель бүсгүй зураг авалтынхаа үеэр тамхи татаж байгаа этгээд зургийг “Дейлимейл” онцолжээ. Сүүлийн үед хар тамхи ихээр хэрэглэх болсон гэсэн шүүмжлэлд өртөөд байсан тэрээр өмнө нь хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, “Дахин хэрэглэхгүй” хэмээн Английн нэгэн сэтгүүлд ярилцлага өгч байсан. Одоогоос хоёр жилийн өмнө Британийн “Daily Mirror” сэтгүүл Кейтийн кокайн хэрэглэж байгаа зургийг дэлгэн тавьснаар түүнийг тойрсон ээлжит цуу яриа дэгдхэд хүрсэн юм. Өдгөө 38 настай Кети далайн эрэгт Францын загварын нэрт  гэрэл зурагчин Патрик Димерчейлирээр зургаа авхуулж байгаа гэнэ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж