Хакерийн хувийн компьютерээс олдсон нотлох баримтуудын дунд Скарлетийн нүцгэн зурагнууд мөн байсан аж. Тэрээр зурагнуудыг шар сэтгүүлүүд, интернэтэд тавих гэж байсан нь нотологдсон хэмээн прокурор энэ үеэр эх сурвалжуудад мэдээлсэн байна. АНУ-н Холбооны бүсийн шүүгч Жеймс Отерогийн мэдээлж байгаагаар Кени 35 настай бөгөөд Скарлетийн хувийн нууцанд халдсан хэрэг нь эртнээс төлөвлөсөн төдийгүй нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн гэмт хэрэг хэмээн тэрээр “Associated Press”-т ярилцлага өгчээ.
Харин Кени бусдын хувийн нууцанд халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ шүүхийн өмнө мэдэгдсэн аж. Түүнчлэн өмнө нь Кристина Агелира, Мила Кунис зэрэг оддын хувийн нууцанд халдсан хэрэг өмнө нь ч бас гарч байсан юм.