Бэкхэмийн хүү “Burberry”-ийг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн хүү “Burberry”-ийг сурталчилна

Английн нэрт хөлбөмбөгч Девид Бэкхэмийн арван настай хүү Ромео Бэкхам Британийн нэрт модель Кара Делевинь,Эдди Кеймпбэл нарын хамт 2013 оны хавар, зуны загварын коллекцид дэлхий нэртэй брэнд “Burberry”-г сурталчлах  болсон гэнэ. “Burberry”-ийн захирал Кристофер Бейлийн мэдэгдсэнээр  Ромео  мөн ирэх оны “Burberry”-гийн шинэ нүүр царай болох юм байна.

Кристофер Бейл цааш ярихдаа “Ирэх онд сэтгэл татам залуу хэрэглэгчдийг илүү ихээр татахын тулд бид загварууддаа хэд хэдэн өөрчлөлт хийж байгаагийн нэг нь загварынхаа шинэ нүүр царайг сонгох явдал байсан” гэжээ. Харин Бэкхэмийн гэр бүлийн хувьд хүү нь дэлхийн алдартай брэндийг сурталчлах болсон нь санамсаргүй хэрэг биш байсан бололтой. Учир нь Spice Girls-ийн "Viva Forever" мюзиклийн нээлтийн үеэр Викториа ярилцлага өгөхдөө хүүгээ загварын ертөнцөд дуртай болж байгаа талаар  цухас дурджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж