
Кристофер Бейл цааш ярихдаа “Ирэх онд сэтгэл татам залуу хэрэглэгчдийг илүү ихээр татахын тулд бид загварууддаа хэд хэдэн өөрчлөлт хийж байгаагийн нэг нь загварынхаа шинэ нүүр царайг сонгох явдал байсан” гэжээ. Харин Бэкхэмийн гэр бүлийн хувьд хүү нь дэлхийн алдартай брэндийг сурталчлах болсон нь санамсаргүй хэрэг биш байсан бололтой. Учир нь Spice Girls-ийн "Viva Forever" мюзиклийн нээлтийн үеэр Викториа ярилцлага өгөхдөө хүүгээ загварын ертөнцөд дуртай болж байгаа талаар цухас дурджээ.
Э.АНХТУЯА