Ким Чен Ирийн шарил байрлуулсан бунхныг нээв

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийн шарил байрлуулсан бунхныг нээв

Хойд Солонгосын лидер агсан Ким Чен Ирийн занданшуулсан шарилыг түүний эцгийн шарил байдаг дурсгалын цогцолборт байрлуулжээ. Хрвхнхоёрдугаар сарын 17-нд түүний нас барсны нэг жилийн ойг Хойд солонгос тэмдэглэсөэн юм.
        

Фото Reuters

Пхеньян хотноо Ким Чен Ирийн нас барсны нэг жилийн ойн гашуудлын арга хэмжээ болсон талаар бид мэдээлсэн. Гашуудлын арга хэмжээний дараа Ким Чен Ирийн шарилыг шилэн авсанд байрлуулсан Кымсусаны  дурсгалын цогцолборыг нээжв. Шарилд нь хаки хэмээх уламжлалт хувцсыг нь өмсгөжээ.
 
Кимийн шарил байгаа тасалгаа нь түүний эцгийн шарилтай тасалгаанаас хэдэн давхраар дор байдаг. Мөн уг тасалгаанд Ким Чен Ирийн нарны шил, шовх үзүүртэй шаахай зэрэг зарим эд зүйлийг тавьсан байна.

Гашуудлын арга хэмжээгээр лидер агсны дарвуулт завь, мөн түүний таалал төгссөн гэх хуягт галт тэрэгний вагоныг үзүүлжээ. Энэ арга хэмжээний үеэр өнөөгийн лидерийн эхнэр Ли Сль Жуд хэвлэлийнхэн анхаарал хандуулав. Өмнө нь түүнийг бие давхар болсон гэсэн мэдээлэл гараад байсан бол энэ удаагийн гашуудлын ёслолд биеийн галбирыг сайн мэдэгдүүлэхээргүй солонгос үндэсний нэлмэгэр хамбуг өмссөн байсан учраас жирэмсэн гэдэг нь батлагдлаа  эмэгтэй төрөх төхсөн байдалтайгаар харагдсан гэж бичсэн байна.

Ким Чен Ир 17-нд нь нас барсан нас бөгөөд энэ тухай 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд албан ёсоор зарласан юм. Түүнийг зүрхний хурц дутагдлын улмаас нас барсан гэж Хойд Солонгосын хэвлэл мэдээлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж