“Фүкүшима”-гийн хувьцаа 33 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

“Фүкүшима”-гийн хувьцаа 33 хувиар өсөв

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор “Tokyo Electric Power” (Tepco) компанийн хувьцаа Токиогийн бирж дээр 32,89 хувиар өсч нэгж үнэ нь 2002 иен болжээ. Харьцуулбал Японы бусад цахилгаанийн компаниуд Chubu Electric Power, Kansai Electric зэргийн хувьцаа тус бүр 9,59, 17,64 хувиар өссөн байна.

Фото Reuters   
    
“Agence France-Presse” тэмдэглэснээр, “Tepco”-гийн хувьцааны үнэ эрс өссөн нь Японы парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарч, Либерал ардчилсан нам (ЛАН) ялах нь тодорхой болсон нь нөлөөлсөн байна. Тус нам  цунамийн дараа зогсоогоод байсан  цөмийн эрчим хүчийг хэсэгчлэн сэргээхийн төлөө байгаа ба ойрын гурван жилийн дотор АЦС-уудын асуудлыг шийдээ гэсэн юм.

"Фүкүшима-1" АЦС-д 2011 оны гуравдугаар сард газар хөдлөн цунами дэгдсэний улмаас осол гарсан билээ. Ослын улмаас Японы Засгийн газар аажмаар цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдсэн юм. Уг ослын дараа Японы бүх цөмийн тогооны ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш одоог хүртэл хоёрхон цөмийн тогооны ажиллагааг сэргээгээд байгаа юм. Японы Засгийн газар “Терсо”-д тусламж олгон энэ жилийн долдугаар сарын сүүлчээр улсын мэдлийнх болгосон юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж