УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлээр цацагдсан ч тэрбээр хэвлэлд албан ёсоор энэ тухайгаа мэдэгдээгүй байна. Түүнээс хэзээ хэвлэлийн бага хурал хийхийг лавлахад, “Энэ долоо хоногийн пүрэв гаригт албан ёсны мэдээлэл өгнө” гэлээ.
Тангарагаа өргөөд удаагүй байгаа Д.Арвин гишүүн АН-д элсэх, МАН-аас гарах эсэх нь тодорхойгүй л байна. Гэвч Төрийн ордонд “Д.Арвиныг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх гэж буй” гэсэн бор шувуу нисэх болж. Ямартай ч хоёр хоногийн дараа тэрбээр энэ асуултын хариуг тайлах бололтой.
Ш.ЧИМЭГ