![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/e0ce55f88f5fa8d3/9cfff73219d95f26big.jpg)
засаг, Төсвийн байнгын хороо хамтран хуралдсаны дараа Төсвийн байнгын
хороо хуралдлаа. Энэ хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах талаар асуудлыг хэлэлцэв.
Манай улсын гаалиар экспортод
бараа бүтээгдэхүүн гаргахад арван бичиг баримт, 45 хоногийн хугацаа
шаардагддаг бол бусад оронд дөрвөн төрлийн бичиг, 10 хоног хэрэгтэй
байдаг. Харин импортоор бараа оруулахад 11 бичиг баримт, 50 хоног
шаардагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг
Байнгын хорооны гишүүд онцолж байв. Тиймээс хуулийг яаралтай шинэчилж
батлуулах шаардлагатай байгааг хууль санаачлагчдын нэг Ч.Сайханбилэг
танилцуулсан юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг
дэмжсэн. Гэхдээ зарим гишүүд анхаарах ёстой, зарчмын зөрүүтэй саналаа
илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт “Хууль санаачилж байхад
салбар хариуцсан сайд нь батлах хэрэгтэй. Үүн дээр цаашид анхаарах
ёстой. Мөн гааль дээр гарч байгаа хүнд сурталыг бууруулахын тулд гааль
дээр байгаа олон байгууллага нэг удирдлагатай байх хэрэгтэй. Хил дээр
гаалийн хяналт болон МХЕГ-ийн нэгтгэсэн байдлаар ажиллуулах хэрэгтэй.
Бусад орны хилээр гарахад сайхан сэтгэгдэл төрүүлэн үйлчлээд гаргаж
байхад манай хилээр орж ирэхдээ хүмүүс бухимдаад орж ирж байна. Гэтэл
энэ хоёр байгууллагыг нэгтгэхэд Шадар сайдын мэдлийн МХЕГ-ийн эрхэнд
халдах учир дургүйцнэ. Тиймээс эдгээрийг сайтар төлөвлөн боловсруулах
хэрэгтэй. Мөн цаашид шинэчлэлтэй холбоотой хуулийн төслүүдийг сар бүр
оруулж ирэн яаралтай батлуулан шинэчлэлийг түргэн хугацаанд хийж байх нь
чухал" гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “Энэ бол
шинэчлэлийн зөвхөнэ эхлэл хэсэг. Цаашид нэг цонхны үйлчилгээ, кантинерыг
буулгах ажлыг хөнгөвчлөх зэрэг олон ажлыг хийх болно. Мөн хилийн
боомтыг нэгтгэх талаар ч судалж, хуулийн төслийг боловсруулах шатандаа
явж байгаа" гэлээ.