Хиймэл дагуул дуу дамжуулахгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Хиймэл дагуул дуу дамжуулахгүй байна гэв

Арванхоёрдугаар
сарын 12-нд хөөргөсөн Хойд Солонгосын хиймэл дагуулаас ямар нэгэн дохио
ирэхгүй байгаа тухай Харвард-Смитсоны төвийн сансрын физикч Жонатан
Макдуэлл ярьсан гэж Agence France-Presse мэдээлэв.
        
Хойд
Солонгосын "Кванменсон-3" хиймэл дагуул ажиллахгүй болсон бололтой, ер
нь ажиллагаатай эсэх нь  эргэлзээтэй байна гэж Харвард-Смитсоны төвийн
сансрын физикч Макдауэлл хэлжээ. Америкийн сансрын физикчид сансрын
аппаратыг нар янз бүрийн өнцгөөс гэрэлтүүлснийг ажиглаад аппаратыг
дэлхий рүү чиглүүлээгүйг гэж тогтоожээ.

Хойд Солонгосын хиймэл
дагуул хичнээн хугацаанд тойрог замд байх нь тодорхойгүй ч тойрог замын
дэлхийгээс алслагдсан хэмжээгээр багцаалахад хоёр жил орчим байх болов
уу гэсэн таамгийг Макдауэлл хэлжээ. "Кванменсон-3"  дагуулын тойрог зам
нь 505,4 километраас 588,9 км-ийн өндөртэй гэж www.n2yo.com сайт бичсэн
байгаа.

Хиймэл дагуулаа хөөргөсний дараа манай эрдэмтдийн бүтээл
“ярих зүйлгүй” сайн технологи гэж Пхеньян мэдээлсэн юм. Хиймэл дагуул
нь тэдний лидерүүдийн тухай дууг дамжуулахаас гадна цаг уурын мэдээ
цуглуулах ёстой гэж тэдний хэвлэл албан ёсоор мэдээлсэн байлаа. Харин
Америкийн эрдэмтний үзэж байгаагаар хиймэл дагуул ямар нэгэн дохио
дамжуулахгүй байгаа гэжээ.

Дэлхийн хамтын нийгэмлэг Хойд Солонгос
хиймэл дагуул хөөргөх нэрийн дор цэргийн зориулалтын баллистик пуужин
туршсан гээд Пхеньяныг эрс буруутгасан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж