Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Тэмээ бусад төрлийн малыг үржүүлэхэд
тохиромжгүй говь, цөл газар нутагшин үржиж, хүн ардын бүхий л хэрэгцээг
хангаж байдгаараа улс ардын аж ахуйд онцгой ач холбогдолтой юм.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн тэмээн сүргийг өсгөн үржүүлж тэргэнд
хөллөх, нуруу ачих, унах зэргээр өргөн хэрэглэж иржээ.

Манай
оронд авто ба төмөр замын тээвэр хөгжөөгүй байхад тээврийн гол үүргийг
тэмээгээр гүйцэтгэж байсан түүхтэй. Говийн аймгийн зарим хөдөө аж ахуйн
нэгдлийн эдийн засгийн гол салбар нь тэмээний аж ахуй байдаг. Тэмээг
бага наснаас уналга, эдэлгээ, саалинд сургахын хамт тэмээний сүүгээр янз
бүрийн цагаан идээ хийнэ. Тэмээний сүү тослог ихтэй учир цагаан идээ
хийхэд зөөлөн, амттай болдог. Тэмээний сүүг исгэн буцалгаж /ундаа/ хийж
өргөн хэрэглэдэг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж