“Анод”-ын шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

“Анод”-ын шүүх хурал хойшиллоо

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруугтгагдан шүүгдэж байгаа “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр 09.30 цагийн орчимд эхэсэн ч шүүгдэгчийн хүсэлтийн дагуу ирэх сарын 7-ныг хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид тухайн үед Анод банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Энхцэцэгийг гэрчээр дуудах хүсэлтэй байгаагаа уламжилсан бөгөөд Г.Энхцэцэг гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирээгүй байна. Мөн хохирогч тал энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ.

149 хавтаст хэрэг бүхий хэргийг шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн оролцож байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд шүүх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлоод байсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж