
Засгийн газрыг бүрдүүлэгч гурван субъектын нэг болох МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас гарна гэсэн шийдвэр гаргасан. МАХН ойрын өдрүүдэд засгаас гарах эсэхээ албан ёсоор шийдвэрлэнэ гэж байгаа.
Хэрэв МАХН Засгийн газраас гарвал гурван сайдын суудал суларч үлдэнэ. Тийм тохиолдолд АН-ын зүгээс шинэхэн гишүүн Д.Арвинд Эрүүл мэндийн сайдын суудлыг өгнө гэсэн ам тохироо хийсэн гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд гараад эхэллээ. Д.Арвин АН-д элсэнэ гэсэн яриа оргүй биш байсан бол сайд болж магадгүй гэсэн яриа ч хоосон бус байж мэдэх л юм.
Д.ОЮУН