Уран зургийн шинэ бүтээл хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Уран зургийн шинэ бүтээл хэвлэгдэн гарлаа

Английн зураач, зургийн багш Петер Грейн “Уран зураг ба дүрслэх урлагийн сурах бичиг” ном орчуулагдан гарлаа. Энэхүү ном нь 304 нүүртэй бөгөөд харандаагаа хэрхэн барих, яаж үзүүрлэх, ямар төрлийн харандаагаар зурах, сүүдэртүүлэг хэрхэн хийх, хэмжээ яаж авах гэх мэт зураг зурахад мэдвэл зохих бүхий л суурь ойлголт, мэдлэгүүдийг багтаасан бөгөөд, нүүр царай, биеийн бүтэц, байгаль, байшин барилга, шог зураг, амьтан гэх мэт найман бүлэг сэдэвтэй юм байна. Бүлэг тус бүр өөрийн дасгал ажлуудтай бөгөөд зааврын дагуу гүйцэтгэхэд хялбар, энгийн ойлгомжтой төдийгүй таныг гайхалтай үр дүнд хүргэх аж. Амьдралдаа огт зураг зурж үзээгүй хүн ч энэхүү номтой ажиллаад дууссаны дараа зураг зурах арга барилыг эзэмшсэн байх бөгөөд өөрийн ажиглалт төсөөлөл, мэдрэмжээ зураг болгон цаасан дээр буулгаж, бүтээл туурвих хэмжээнд хүрэх боломжтой юм байна. Өөрийн авьяасаа нэээж, зурах арга барил үндсэн ойлголтуудад суралцаж, өөрийгөө хөгжүүлж, дүрслэх урлагт хөл тавихыг хүссэн хүн бүрт зориулсан тус бүтээлийг “Интер” номын бүх салбараар борлуулж эхэллээ. Нээгдээгүй үлдсэн, хөгжүүлээгүй орхигдсон авьяас хамгийн том харамсал. Залуусаа өөртөө цаг гаргаад “Уран зураг ба дүрслэх урлагийн сурах бичиг” номыг сөхөөд нэг хараарай.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж