хөвгүүдийн нэг нь өвджээ. Тэднийг Сайханбилэг, Сайнбилэг гэдэг. Дөнгөж
саяхан, арваннэгдүгээр сарын 29-нд тэд нэг ой хүрсэн юм. Гэвч нарт
хорвоод мэндлээд нэгхэн насыг амталж байгаа бяцхан хөвгүүдийн нэгийг
хүнд өвчин дайрчээ.
Ихрүүдийн нэг Сайханбилэг хүү 45 хоногтойдоо
цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон, 55 хоногтойдоо хагалгаанд
оржээ. Хоёр сар ч хүрээгүй байхдаа эмнэлгийн ор бараадсан бяцхан хүүгийн
хагалгаанд тухайн үед хүндрэл гараагүй ч цөсний битүүрлээсээ болоод
элэгний үйл ажиллагаа нь доголдож, хатуурал явагдаж эхэлсэн байна.
Тиймээс хүү ходоод гэдэсний болон мэс заслын эмчийн байнгын хяналтад
шилжиж, эмээр хоол хийн амь тээж байв.
Гэтэл… Жилийн хугацаанд
хэдэнтээ эмнэлэг бараадсан хүү тун саяхан цус алдан, дахиад эмнэлэгт
хүргэгджээ. Тэр жижигхэн биенд дахиад л хагалгаа хийх шийдвэр гарав. Цус
тогтоох эмчилгээ хийлгэсэн боловч амжилт олоогүй тул цус алдаж байгаа
газрыг олох зорилгоор ходоод гэдэсний дээд болон доод дуран хийхэд улаан
хоолой, ходоодны амсрын венийн судас өргөссөн байжээ. Ингээд тэр
өнгөрсөн сарын 29-ний өдөр дахиад нэг мэс заслыг давж гарах хэрэгтэй
болсон юм.
Бүтэн
долоон цаг үргэжилсэн хагалгааны үеэр өргөссөн судаснуудыг боож, дэлүү
нь томорч ажиллагаагүй болсон байсныг тайрчээ. Гэлээ гээд түүний амссан
зүдгүүр дууссангүй. Хагалгаанаас хойш долоо хоногийн дараа дахин цус
алдаж, элэгний хатуурлын улмаас энэ хөөрхөн бяцхан халуун биений бусад
эрхтэн өвчилж эхэлжээ.
Одоо ихэр хүүг аврах сүүлчийн боломж элэг
шилжүүлэн суулгах мэс засал. Мэдээж, энэ хагалгааг Монголд хийх
боломжгүй байгаа тул бяцхан хүүгийн аав, ээж Монголын ард түмэн та
бүхэнд хандахаас өөр сонголтгүй болжээ.
Хагалгаа болон
эмчилгээний зардал 150 сая гаруй төгрөг болсон байна. Ижий, аавдаа
ихэрлэж ирсэн бяцхан хүүд тохиолдсон шиг ийм хатуу тавилан цөөнгүй
үрсийг минь шаналгаж байгаа. Тэдэнд сайхан сэтгэлт олон хүн амьдрал
хайрлаж, өөрсдийн үр хүүхэд шиг энэрлийн сэтгэлээ дэвссэн тохиол олон
бий.
Энэ удаа ч гэсэн тийм л хүсэлтийг хүүгийнхээ төлөө энэлэн
шаналж байгаа ээж, аав хоёрын өмнөөс, энэ дэлхийд нэг амьсгалтай ирсэн
ихрүүдийн өмнөөс тавьж байна.
Сайхан сэтгэлт та бүхнийг бурхан ивээг.
- Төгрөгийн данс 5027641507, Долларын данс 5027641518