Сурагчийн компьютер дэлбэрч, 10 настай хүү түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Сурагчийн компьютер дэлбэрч, 10 настай хүү түлэгджээ

“Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад зөөврийн компьютер олгож эхэлсэн. Гэтэл дээрх хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 84 дүгээр сургуульд олгосон зөөврийн компьютерийн нэг нь дэлбэрч, тус сургуулийн тавдугаар ангийн сурагч М хүүгийн нүд, цээжин хэсэг нь түлэгджээ. Тэрбээр гуравдугаар зэргийн түлэгдэлттэй, нүдний торлог бүрхэвч гэмтсэн гэх оноштойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Гэвч нүдний торлог бүрхэвчийн гэмтлийг гадаад улсад очиж, эмчлүүлэх шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөжээ.

Дэлбэрсэн компьютерийг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд сурагчдад тараахдаа эцэг, эхчүүдээс 300 мянган төгрөг хураасан байна. Гэтэл цэнэглэж байх үед гэнэт дэлбэрсэн гэнэ. Ослын шалтгааныг гал, цахилгааны хүчдэлээс бус компьютерээс болсон гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газраас тогтоожээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж