Шинэ iMac худалдаалагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Шинэ iMac худалдаалагдаж эхэллээ

Шинэ Apple iMac Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Apple, HP, Miele зэрэг дэлхийн брэндийг Монгол хэрэглэгчиддээ шууд үйлдвэрээс нь нийлүүлдэг гэдгээр нь Бодь элэктроникс ХХК-ийг уншигчид маань мэдэх болсон. Энэ удаад тус компаний борлуулалт, маркетинг эрхэлсэн дэд захирал Б.Золбоотой ярилцлаа.

Танай компани Монголд Apple борлуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь үнэ цэнэтэй брэндүүд борлуулдаг гэдгээр нь Бодь Электрониксийг хүмүүс мэднэ. Яриагаа эндээс эхлэе?
Танд болон уншигчиддаа энэ өдрийн  мэнд хүргэе. Манай компанийн хувьд хэрэглэгчид чанарыг урьтач болгож, хэрэгцээний хүсэл шаардлага өндөр болж байгаатай холбогдуулан бодит чанар, итгэл даах үйлчилгээг эрхэмлэн нэвтрүүлээд арав гаруй жил тогтмол үйл ажиллагаагаа өргөжүүлж, аль болох өндөр зэрэглэлийн, чанартай бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гар дээр хүргэхээр хичээн ажиллаж байна. Тухайлбал манайхны хамгийн сайн мэддэг Apple брэндийг Монголын хэрэглэгчиддээ албан ёсоор хүргэж эхлээд даруй 2 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Анхны албан ёсны борлуулагч гэдэг утгаараа одоогийн байдлаар нийт Монгол дахь Apple хэрэглэгчдийн хэрэгцээний 80 гаруй хувийг манай компани дангаараа хангаж байгаа судалгаа гарсан. Зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй бүх төрлийн дагалдах хэрэгсэл, нэмэлт төхөөрөмжүүд гээд ганцхан ENTERA дэлгүүрийн салбаруудаар 20 брэндийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байгаа. Мөн БНСУ-ын Samsung брэндийн хяналтын камер, цаг бүртгэл, нэвтрэх системийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч  Suprema зэрэг брэндүүдийг хэрэглэгчиддээ шууд үйлдвэрээс нь албан ёсны баталгаатайгаар хүргээд 8 жилийн хугацаа өнгөрчээ. ХБНГУ-аас ногоон брэнд Fujitsu компьютерийг 9 жил, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн манлайлагч Мiele-г 5 жил зах зээл дээр тасралтгүй амжилттай нийлүүлэн ажиллаж байна. Хамгийн сүүлд 2012 оны эхээр видео конференц болон сүлжээний салбарын томоохон тоглогч CisCo брэндийн албан ёсны борлуулагч болоод байна.

Саяхан Cisco болон Fujitsu брэндийн сүүлийн үед нэвтэрч буй дэвшилтэд технологийн талаар семинар зохион байгуулсан байсан. Энэ талаар уншигчиддаа мэдээлэл өгөөч?
Манай компани нь эдийн засгийн хөгжил, шинэтгэлийн эрин үеийг дагаад төрийн болон уул уурхай, бизнесийн салбарынхан дунд видео хурал, видео харилцааны зайлшгүй хэрэгцээ бий болж байгааг анзаарсан. Тийм ч учир Сisco брэндийн видео конференцийн системийг түлхүү танилцуулж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг маань бизнесийн байгууллагууд аль хэдийн үйл ажилагаандаа нэвтрүүлээд явж байгаа. Гадаадын технологийн хэрэглээ өндөртэй компаниудын хувьд өдөр тутмын салшгүй хэсэг болж чадсан бүтээгдэхүүн юм. Америкийн Сisco брэнд нь  харилцаа холбооны сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэгч дэлхийн томоохон брэндүүдийн нэг. Тус видео хурлын тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр үнэт цаг болон мөнгө санхүүгийн бодит хэмнэлтийг хийгээд зогсохгүй, гэнэтийн аюул ослоос сэргийлэх, хурдан шуурхай шийдвэр гаргаж зөвшилцөж чадах боломжтой болж байгаа. Ямарч салбарт нэвтрүүлж болохоос гадна том хэмжээний хурлын багцаас хувь хүнд зориулсан төхөөрөмжийн багц хүртэл хүссэн сонголтоо хийх боломжтой. Мөн гадаад дотоод харилцаа, хяналтын системийг шинэ түвшинд хүргэх боломжийг нээж байгаа юм. Харин Fujitsu-ийн хувьд бид цоо шинэ Zero Client гэсэн төрлийн бүтээгдэхүүний шугамыг танилцуулсан. Олон тооны компьютерийн хэрэглэгчтэй, банк, үүрэн телефоны оператор зэрэг байгууллага юу юунаас илүүтэй сонирхож байна. Учир нь тухайн ажилтны ширээн дээр зөвхөн дэлгэц байрлах бөгөөд процессор нь нэгдсэн сервер тусдаа өөр газарт байрлах тул хэчнээн ч тооны дэлгэцийг тус төв серверт холбон ажиллуулж болох юм. Зардал хэмнэх давуу талтайгаас гадна ногоон технологи, эрчим хүч хэмнэх, зай талбай бага эзлэх, байгууллагын мэдээлэл технологийн ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, цаашлаад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх гээд маш олон талын давуу талыг бий болгож чадах юм.

Манай хэрэглэгчид авч буй бүтээгдэхүүн үйлчилгээндээ тавих шаардлага өндөр болсон. Энэ шаардлагыг харьцангуй хангаж байгаа газруудын нэг гэж танайхыг бодож байна л даа.
Биднийг ингэж дүгнэж байдагт юуны өмнө талархснаа илэрхийлье. Ямагт хэрэглэгчийн хэрэгцээг хангаж сэтгэл ханамжтай байлгах тал дээр бид анхаарч ажилладаг. Дэлхийн брэндүүдийг Монголын хэрэглэгчдийн гар дээр хүргээд зогсохгүй үйлчилгээг ч бас хэрэглэгчиддээ ойртуулах зорилгоор ажлууд хийгдэж байгаагийн нэг бол манайх НР брэндийн албан ёсны борлуулагч байгаад зогсохгүй, НР-ийн стандартын дагуу “Service one” support буюу борлуулалтын дараах үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Ингэснээр манайхаас НР-ийн бүтээгдэхүүн авсан хэрэглэгчид ямар нэгэн асуудал үүслээ гэхэд цаг тухайд нь олон улсын стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо гэдгээрээ маш том давуу тал, итгэл даах чанар болж байгаа асуудал юм. Ер нь манайд борлуулж буй бүхий л бүтээгдэхүүн албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг. Бид бусад хувь хүн, аж ахуйн нэгж шиг юу л эрэлттэй байна тэр бүгдийг дамлах маягтай хуучин цагийн хоцрогдсон хэв загвараар бизнесээ явуулдаггүй. Эцсийн дүндээ албан ёсны эрх гэдгийн цаана найдвартай байдал, сэтгэл ханамж гэсэн утга агуулагддаг юм. Гэтэл бизнесийн үндсэн гол цөм бол хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгах шүү дээ.

Гадуур төрөл бүрийн үнийн сонголттой Аpple-ийн бутээгдэхүүн их байна л даа. Ер нь Apple-ийн зах зээлийн талаар, бүтээгдэхүүний тал дээр танайх хэрэглэгчиддээ хандаж юуг хэлэх вэ?
Хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэл гаарсан хятад орны хөршийн хувьд энэ асуудалтай тэмцэх их хэцүү. Гэхдээ хэрэглэгчид хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй буцах хаяггүй эргээд асуудал гарахад хохироод хоцрох тийм сонголтыг хийхээс татгалзаж байгаа. Чанарын тал дээр их ач холбогдол өгдөг болсон. Оригинал бүтээгдэхүүнийхээ чанар эдэлгээтэй харьцуулах ямарч боломжгүй, функц үзүүлэлтийн хувьд маш их зөрүүтэй байгааг хүмүүс харж байгаа. Манайхыг монгол улс дахь цорын ганц албан ёсны борлуулагч гэдгийг хүмүүс зарим нь мэдэхгүй баталгаагүй, хувь хүний гар дамжиж ирсэн бүтээгдэхүүн худалдан авалт хийж байгаа тохиолдол гардаг. Иргэд хайхрамжгүй байдлаасаа, мэдээлэлгүй, зах зээлийн хяналт сул байгаа зэргээсээ болж өндөр эрсдэл хүлээж байгаад харамсалтай байдаг. Үнийн хувьд байнга л яригддаг асуудал. Apple-ийн үнийн бодлого бол их сонин л доо. АНУ-ын Калифорни мужийн Apple корпораци Стив Жобсийн удирдлаган дор агуу амжилтыг араасаа дагуулж чадсан. Зөвхөн бүтээгдэхүүний загвар, хэрэглээ талаасаа л гэхэд хүний амьдралын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй амьдралынх нь нэг хэсэг, хэв маяг болж байна. Маш ухаалаг бүтээл нь төгс загвар, хэрэглээтэй хосолж чадахаар хүний хэрэгцээг ингэж сайн хангаж чаддаг байх. Нөгөө талаас бүтээгдэхүүн борлуулалтын сувгийн талаар товчхон ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Apple Америк компани гэдгээрээ ч юм уу бодлогоор АНУ-д хамгийн хямд байдаг, цаашлаад орон оронд бага зэрэг өөр үнэтэй. Дэлгүүр нь Apple-ийн эзэмшлийн болон албан ёсны борлуулагч гэсэн 2 төрөлтэй. Бидний гадаадын улс орноор явахдаа хардаг том асдаг алимны логотой, саарал никель нүүртэй дэлгүүр бол өөрийнх нь эзэмшлийн дэлгүүр. Тус дэлгүүрүүд дэлхий даяар харьцангуй цөөхөн байдаг. АНУ-д 240, Англид 30, Италид 6, Японд 7, Хятадад 4 байдаг бол ОХУ-д огт байхгүй байх жишээтэй. Харин албан ёсны борлуулагч дэлгүүр харьцангуй олон. Хятадад 1093, Японд 110 гэхчлэн байдаг бол одоогоор бид Монголд 3 дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна. Албан ёсны борлуулагч алимны логог дангаар нь хэрэглэх эрхгүй. Заавал араас нь борлуулагч компанийн нэрийг бичсэн байх ёстой. Манайд ч гэсэн худалдан авагчид маань энэ таних тэмдгээр аль нь жинхэнэ вэ гэдгийг хялбархан хараад мэдчих боломжтой. Логог хаа хамаагүй хэрэглэхийг Apple угаас зөвшөөрдөггүй хатуу дүрэмтэй. Ингэхээр манай орныхон интернэтээр АНУ дахь Apple Store-ийн үнийг хараад манай дэлгүүрийн үнэтэй харьцуулах гэж оролдох тохиолдол их гардаг. Үнэндээ бидний үнийг ч Apple-аас тогтоосон байдаг тул үнийг аль болох хямд байлгах, бүтээгдэхүүний эргэлтийг их байлгах тал дээр бид анхаарч ажилладаг гэдгээ энэ завсар хэлсэн нь зүйтэй болов уу. Гэхдээ үнийн хувьд бид хөрш зэргэлдээ Бээжин, Сөүл дэх үнээс зарим бүтээгдэхүүн хямд, зарим нь адил, хэсэг нь яльгүй өндөр байгаа. Бидний хамгийн гол зорилго нь хилийн чандаас цаг зав их зарцуулж Apple авснаас эх орноосоо, бүрэн баталгаатайгаар аваасай гэсэн санааг агуулж анхнаасаа тус брэндийг борлуулж эхэлсэн юм. Үүнийг маань ч сүүлийн үед хэрэглэгчид анзаарч байнгын тогтмол худалдан авагчдын тоо нэмэгдэж, Apple-ийн ертөнцийг бий болгож байгаа залуу хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байгаад бид баяртай байгаа. 

Сая танайх Аpple-ийн 3 нэрийн дэлгүүртэй гэж дурдсан. Гэтэл Гандирс төвд бас салбараа нээсэн гэж сонссон. Дахин нэгийг нээсэн юм уу. Орон нутагт салбар нээх төлөвлөгөө байгаа юу?
Одоогийн байдлаар орон нутагт салбар нээх тухай асуудал байхгүй байгаа. Ерөнхийдөө бол ирээдүйд яригдах л асуудлын нэг. Бид өнгөрсөн 4 сард хороололд Номин их дэлгүүрийн замын эсрэг талд Начин заанын байранд Аpple нэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ ойртуулхаар Еntera дэлгүүрийнхээ салбарын нээлтээ хийсэн. Манай Apple-ийн сүлжээ дэлгүүр бүгд ENTERA нэртэй. Талбайн Сентрал Тауэрийн хоёрдугаар давхарт нэг салбар байгаа, баруун 4 замын төв салбарыг маань хүмүүс мэдэж байгаа байх. Одоогоор энэ гурван салбараараа үйл ажиллагаа явуулж байна. Харин Гандирсийн тухайд бол үгүй. Зөвхөн нэгээр тогтохгүй газруудаас манай нэрийг барьсан манай салбар гээд ярьдаг асуудал гарсан. Энэ тал дээр бид хэрэглэгчидээ хохироохгүй үүднээс зохих арга хэмжээг авч байгаа. Ерөнхийдөө хувь хүний гар дээрээс болон баталгаагүй газраас худалдан авснаараа хэрэглэгч өөрийгөө л эрсдэлд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хаанаас юу худалдаж авах нь хүний эрх. Гэхдээ манай нэрийг бариад хэрэглэгчдийг хуурч байгаа бол ШӨХТГ гэх зэрэг холбогдох газрууд анхаарал хандуулаад ажиллах байх. Ер нь энэ асуудал бас их хэцүү. Тухайн хүн ямар нэгэн гэмтэл эвдрэл гарлаа гэхэд манай дээр л ирдэг. Эргээд манайхаас худалдаж аваагүй тул бид засвар үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэх шаардлагатай тулгардаг. Заавал засаж өгөх ч алба бас байхгүй л дээ. Гэхдээ аль болох тухайн хүндээ туслалцаа үзүүлэхийг хичээж уян хатан ажилладаг. Манай хэлбэр дизайн загварыг дуурайгчдад хууртахгүй байх тал дээр хэрэглэгчид маань анхаарч сонголтоо зөв хийгээсэй л гэж хэлье дээ.

"Apple"-тай холбоотой шинэ мэдээллээр яриагаа өндөрлөе. Хамгийн сүүлд Монголд худалдаанд гарсан бүтээгдэхүүнээсээ танилцуулахгүй юу?
“ENTERA STORE” хэрэглэгчиддээ зориулаад зул сарын бэлгээ задалсан байгаа. “ENTERA STORE” салбар дэлгүүрүүдээс 12 сарын 25-ныг хүртэл худалдан авалт хийсэн хүн бүр шинэ жилийн сугалаанд оролцох боломж нээлттэй. Сугалааны хонжворт APPLE-ийн хит бүтээгдэхүүн болох, дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас iPhone 5, iPad багтах бөгөөд таны хайртай APPLE-ийг хамгаалж, чамин харагдуулах төрөл бүрийн кэйс болон дагалдах хэрэгслүүд, францийн LaCie брэндийн түлхүүрэн флаш, бэлгийн карт зэрэг 30 гаруй нэр төрлийн бэлэгнүүд мөн багтаж байгаа юм. 200.000 төгрөгний худалдан авалт тутамд хусдаг сугалааг газар дээр нь хусч азаа үзэх төдийгүй iPad-ний хонжвортой сугалаанд ч давхар оролцох бэлэгтэй, сугалаатай худалдаа үргэлжилж байна. Сугалааны тохирол 12 сарын 25-нд 21:30 минутаас Боловсрол суваг телевизээр явагдаж азтангууд тодорно. Харин ердөө өчигдрөөс эхлээд саяхан нээлтээ хийсэн шинэ iMac манай дэлгүүрүүдээр худалдаанд гараад байна. Ширээний компьютерийн зах зээлд хувьсал авчирсан iMac монголын зах зээлд энэ оны хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүнээр тодроод байгаа. Өмнөх загваруудаа бодвол илүү нимгэн илүү хурдан болсон. Гадна талаасаа нэг тийм харь гаригийн бүтээл шиг гайхалтай загвартай болсон нь үнэхээр таалагдаж байгаа. Яаж тийм нимгэн мөртлөө тийм хүчирхэг компьютер болсныг би хувьдаа одоог хүртэл бишрээд л байгаа. Манайд худалдаалагдаж эхэлсэн даруйдаа захиалгаар зарагдаад үлдэгдэл цөөрөөд байна. Илүү олон тоогоор захиалах шаардлага гарсан. Эцэст хэлэхэд ирэх жилийн эхэнд iPAD mini-г албан ёсоор худалдаалж эхэлхээр чармайн ажиллаж байна даа.

Ярилцсанд баярлалаа.

                Т.Гал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж