Англи найруулагчийн кино дээгүүрт бичигдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Англи найруулагчийн кино дээгүүрт бичигдэж байна

Кино урлагийн ертөнцийн хамгийн том үйл явдал болоод байгаа Каннын кино наадам найм дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. 12 өдрийн турш үргэлжлэх энэхүү наадам энэ сарын 23-нд буюу ням гаригт шилдгүүдээ зарлаж, дээд шагналын эзэн тодорно.
Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу модны мөчир”-т нэр дэвшсэн уран бүтээлүүдээс хамгийн их үнэлгээ аваад буй бүтээлүүдийг кино шүүмжлэгчид нэрлэжээ.
Үүнд Английн найруулагч Mike Leigh-ын гэр бүлийн түүх өгүүлсэн "Another Year" кино, Францын найруулагч Xavier Beauvois-ын "Of Gods and Men" нэртэй драм хамгийн магадлал өндөртэй бүтээлүүдээр нэрлэгдээд байна.
Британийн найруулагч Mike Leigh-ын хувьд өмнө нь 1993 онд Каннын кино наадамд “Naked” бүтээлээрээ шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан бол 1996 онд “Secrets&Lies” киногоороо дээд шагнал болох “Алтан далдуу модны мөчир”-ийн эзэн болж байсан юм.
"Another Year" кино нь жирийн гэр бүлийн өдөр тутмын амьдралыг энгийнээр харуулсан ба нас ахих тусам залуу насны хайр сэтгэл нь халамжаар солигдон, бие биендээ ууссан хосын тухай тэдний гэр бүлийнхний тухай гарах ба хайр сэтгэл, хувиа хичээсэн аминч үзэл, үхэл амьдралын тухай өгүүлдэг аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж