
Хурандаа В.Нямхандыг мөн олон нийтийн үйлчилгээний газар зодоон цохион хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хамгийн гол нь түүнийг улсын нууц задруулж, Хятад руу олонтаа зорчиж, тэндхийн бизнесмэнүүдтэй холбоо тогтоон 100 сая төгрөгөөр газрын зураг зарсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Угтаа энэ хэрэг мөрдөн байцаалтаас прокурор, прокуророос шүүх рүү очсон хэдий ч нотлох баримт хангалтгүй, цорын ганц цагаач иргэний аман мэдүүлгээр бүхэл бүтэн Монгол Улсын төрийн тусгай байгууллагад ажиллаж асан хүнийг онц ноцтой гэмт хэрэгт буруутан хэмээн яллах нь учир дутагдалтай байгаа аж. Хэрэвзээ нэмэлт мөрдөн байцаалтын үеэр түүнийг буруутай болохыг нотлосон шинэ мэдүүлэг, баримт сэлт олдохгүй бол В.Нямхандад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хаахаас өөрцгүй болох юм. Харийнхны хүсэл санааг биелүүлээгүйн улмаас ийнхүү гүжир гүтгэлэгт автаж, хэрэгт холбогдон шалгагдаж буй хурандаагийн хэрэг удахгүй хаагдаж мэдэхээр байна.