Тунисийн Сиди-Бузид хотод олон мянган иргэд оролцсон томоохон жагсаал болжээ. Жагсагчид хоёр жилийн өмнө эхэлсэн “Арабын хавар” хувьсгалын ойг тэмдэглэн жагссан бөгөөд Ерөнхийлөгч Монсеф Марзуки жагсаалыг цэргийн хүчээр даруй таслан зогсоосноос үүдээд жагсагчид Ерөнхийлөгч Монсеф Марзуки болон Засгийн газрын төлөөлөгч Марзоуки нарын эсрэг чулуу, улаан лооль зэргийг шидэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Хоёр жилийн өмнө эхэлсэн хувьсгалын үеэр өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард удаан хугацаанд төрийн эрхийг барьсан Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алиг суудлаас нь буулгасан юм. Үүний дараа шинэ Засгийн газар байгуулагдсан ч ард олны эсэргүүцэл, жагсаал тасрахгүй байгаа аж. Тунисаас эхэлсэн “Арабын хавар” хувьсгал цаашлаад Египет, Ливи зэрэг бусад Арабын орнуудад түгэн дэлгэрчээ.
Б.АНХТУЯА