Монгол
дахь уул уурхайн компаниудын лицензийн дийлэнх хэсэг нь гадаадын
компаниудын мэдэлд орсны ганцхан жишээг дурдахад, Хөвсгөл аймагт
өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэр дэвших гэж байгаад 250 орчим лицензийн
хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй Ашигт малтмалын газрын
дарга асан Д.Батхуяг өдгөө хоригдоод найман сар гаруйн нүүрийг үзэж
байна. Хамгийн сүүлд “Саусгоби сэндс” ХХК-ийн хуулийн зөвлөх эмэгтэй
Сара Армстронгийг Монголд ирсэн даруйд нь Авлигатай тэмцэх газар үлэмж
хэмжээний татвар нуусан хэргээр шалган байцаах явцдаа МONNIS Tower дахь
тус компанийн түрээсэлж байсан офист нэгжлэг хийсэн билээ. Өдгөө өмнөх
Засгийн газрын үед үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хэмжээнд
хүртлээ дэвэрсэн, харийнхны гарт орсон олон зуун лицензийн асуудлыг
цэгцлэхээр Д.Батхуягийн оронд ТЕГ-ын дэд дарга асан, одоогийн АМГ-ын
дарга Г.Алтансүх томилогдон ажлаа авсан даруйдаа лицензийн асуудлыг
хумьж эхлэв. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Зэлтэр сум буюу олон мянган мал
сүрэг бэлчдэг бүс нутагт орших Улаан Овоотын нүүрсний орд газрын
лицензийг Канадын “Prophecy Coal” хэмээх компани эзэмшиж байгаа билээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Жон Ли Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ард
иргэдийг хямд өртөгтэй нүүрсээр хангана гэсэн гэрээтэй боловч хөхөө
өвлийн хүйтнээр дээрх аймгуудад шаардлагатай нүүрсийг нь өгөлгүй шахаанд
оруулжээ. Тус компани Хонконг, Торонтогийн бирж дээр тухайн олборлолтын
лицензийг барьцаалан IPO хийж, үлэмж хэмжээний мөнгө босгосон гэдэг.
Одоогийн байдлаар Улаан Овоотоос 100 мянган тонн нүүрс олборлосон боловч
монголчуудад нийлүүлнэ гэсэн гэрээний заалтыг зөрчин томрох болжээ.