Майк Тайсон хүйсээ солиулсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Майк Тайсон хүйсээ солиулсан уу?

Америкийн  боксын хүнд жингийн домогт тамирчин Майк Тайсон хэзээ ч тестостерон дааврын дутагдалд орж байгаагүй мөртлөө хүйсээ солиулсан гэх хэл ярианд орсон тул албан ёсоор үүнийг үгүйсгэхэд хүрсэн аж.
“Би урьдын адил эрэгтэй хүн. Эмэгтэй хүн болохыг төлөвлөөгүй байна. Намайг хүйсээ солиулсан гэх мэдээллүүд худал төдийгүй томоохон тэнэглэл юм. Би Пакьяо, Маркес нарын тулааныг очиж сонирхсон. Тэнд байсан хүмүүс намайг эрэгтэй хүн гэдгийг харах боломжтой байлаа” хэмээн 46 настай Тайсон өгүүлжээ.

Тэрбээр рингэн дээр болон түүний гадна уур хилэнгээ хянаж чаддаггүй байсан гэдгээрээ алдаршсан билээ.

11 дүгээр сарын сүүлээр Британийн хошин шогийн NewsBiscuit сайт дээр Тайсоны талаар нэгэн хошин мэдээ гарсан аж. Тэрхүү мэдээнд экс дэлхийн аварга хүйсээ солиулах мэс ажилбар хийлгэсэн бөгөөд нэрээ Мишель болгож өөрчилсөн гэдгийг өгүүлжээ. Мэс ажилбар нь 16 цаг үргэлжилсэн бөгөөд Төмөр хочит Майк Төмөр хочит эмэгтэй болсон гэж хошигносон байна.

Африк тивийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үүнийг марзагнал гэж бодолгүй мэдээг хуулбарлан нийтэлснээр бүхэл бүтэн тивийн хүмүүсийг төөрөгдөлд оруулжээ. Барууны улс, орнууд энэ асуудлыг сэтгүүлчийн хариуцлагагүй байдлын үр дүн гэж тайлбарласан аж.

Эх сурвалж: www.wikimon.m
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж