94 настай өвгөн оршуулгын зардлаа сонгуульд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

94 настай өвгөн оршуулгын зардлаа сонгуульд зарцуулжээ

Парламентын
сонгуульд нэр дэвшин оршуулгын ажилдаа хэрэглэхээр хадгалж байсан бүх
мөнгөө зарцуулсан 94 настай япон өвгөн ялагдал хүлээжээ. Өвдөг шороодсон
Рёкичи Кавашима гуай гутрахгүй байгаагаа ярив.


Тэрбээр “Самурай
хүн яаж ч өлсч байсан мөнгөнөөс зууралдах ёсгүй” гэж хэлжээ. Оршуулгын
зардалгүй хоцорсондоо ч тэр нэг их гонсойхгүй байна. Өвгөн Фүжи уулын
бэлд байх ойд нас барж, байгальдаа шингэхээс татгалзахгүй гэнэ.

Кавашима
өвгөн парламентын сонгуулиар Токио хотын хойхно орших Сайтама хотоос
дэвшсэн билээ. Сонгуульд нэр дэвших эрхтэй болохын тулд гурван сая иен
буюу 35.7 мянган долларын төлбөр хийсэн байна. Түүний сонгуулийн
сурталчилгаа эрч хүчтэй хийгдэж байсан ч Дэлхийн хоёрдугаар дайны ахмад
дайчин шаардлагатай 10 хувийн саналыг авч чадаагүй аж.

Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж