
149 хавтаст хэрэг бүхий хэргийг шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн оролцож байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд шүүх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.
Д.ЖАРГАЛ