Парис Хилтон буян үйлдэв

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Баян өв залгамжлагч Парис Хилтон өнгөрсөн амралтын өдрүүдээр Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгт зочилж, хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлажээ. Өдгөө 31 настай Парис Хилтон өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд тоглоом бэлэглэхээр Сантагийн хамт зочилжээ. Нүүрээ будалгүй, даруухан хувцасласан Парис өөрийн найз залуу Ривер Вийприйн хамт хүүхдүүдтэй тоглож, өдрийг өнгөрүүлжээ. Парис Хилтон үүнээс өмнө 2008 онд тус эмнэлэгт их хэмжээний мөнгө хандивлаж байсан юм.  Холливудын алдарт бүсгүй бүтэн өдрийн турш хүүхдүүдтэй хамт байж, “сахиусан тэнгэр” мэт аашилсан ч үдэш нь найз залуутайгаа хамт Холливудын “Colony” клубт саатсан гэнэ. Тэрээр сүүлийн үед өөрөөсөө арван насаар дүү, “Versace”, “Calvin Klein” зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг загвар өмсөгч Ривер Вийпритэй болзож байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж